Friday 9 October 2009

Уруулаан буд бvсгvй минь
Унжуу дорой бvv яв
Нас бол цаасан дээр бичдэг тоо юм
Намбархаж бvv сvйд бол
Хvссэнээрээ л амьдар бvсгvй минь
Хvлээж цєхєрсєн бол хая
Гоо сайхан яв бvсгvй минь
Гологдож биш шилж амьдар
Гадсан єсгийтэй ганган шаахай
Гархи гоёл бvгдээн зvv
Сайхан vнэр биедээн шингээж
Салхи татуулан инээмсэглэж яв
Салах хагацлан дуу бvv аялаа бvсгvй минь
Сарны гоо гvнж мэт инээмсэглэж амьдраарай

Sunday 6 September 2009

Аавдаа бас ээждээ

-->
Аав ээждээ бичсэн шүлэг

Ханат гэрийнхээ хойморт хийморь нь болсон
Хайртай ээжийн маань хань нь болсон
Хан Хэнтий мэт тогтуун
Хайрлаад баршгүй аав минь
Үр бидэндээ үгээ хайрлаж
Өрхт гэрээ галлан дулаацуулж
Өчүүхэн байхаас минь өвөр дээрээ залсан
Өөлөхийн эрхгүй аав минь
Харийн нутагт одлоо гэж
Хатуу үгийг та минь хэлсэнгүй
Хальтарч эндэж замаа олоход минь
Хажууд минь түшсэн ноён нуруу минь
Аавыгаа би санадагаа, охин нь
Алсын холоос боддогоо танийгаа
Хөдөө үнэртүүлэн гаднаас ирэхэд чинь
Хөл алдан угтдаг байсан сан
Хүйтэн өвлийн орой тэр нэг жил
Хувин бариад усанд явсан бид хоёр
Шулганан шалгааж би олон зүйл асуусаар
Шанд булгийн усанд хүрсэн бид хоёр
Шанаганий ишээ нугалан байж, мөс цоолж
Сая л нэг усанд хүрсээн бидэн хоёр
Олон жилийн дараа одоо
Охин нь тэр оройг сайн санаж байна
Одтой тэнгэрийн доор тэгэхэд би
Орчлонд хамгийн азтайгаа мэдэрсээн
Аавынхаа гараас би хөтлөөд
Айх аюулгүй алхаж явлаа би
Арван тавны сар нь мэлтийж
Аав хүү хоёрын замыг гэрэлтүүлж байлаа
Тэр л гарын хүчээр би хүн болсоон
Тэмцэж, барилдаж, тоглож хүн болсоон
Тэнэг зангаа тэгшрүүлж хүн болсон
Тэжээлгэж, хувцаслуулж хүн болсоон
Тэр гар аавынх минь бас ээжийнх минь байлаа
Тэнгэрт тултал намайг сэтгэлээрээ өргөж
Тэнхээтэй чадалтай өдий хүргэсэн
Тиймээ би аавынхаа бас ээжийнхээ охин
Тэдгүйгээр би хэн ч биш ээ

Tuesday 25 August 2009

Nadaas yu ch unahgui ee

'Chicken soup' номноос орчуулав.

Хааяa нэг сайн үйл хийхэд надаас ю ч унахгүй

Би нөхөртөө хайртай гэж хэллээ

Би хүүгийнхээ цүнхэнд нь ямар сайн хүү гэдгийг нь жижигхээн зурвасан дээр бичээд шургууллаа

Би дэлгүүрээс гарч яваа хөл муутай нэгэнд хаалга онгойлгож тусаллаа

Би дэлгүүрт эгнэж зогсонхдоо яарсан нэгнийг урдуураа орууллаа

Би ах руугаа утасдаж сайн байна уу та гэж амрийг нь эрлээ

Би сайн ажил хийж байгаа хүнд ямар сайнийг нь хэллээ

Би ээждээ баглаа цэцэг аваачиж өглөө

Би өвдөөд хэвтсэн найздаа шөл хийж эргэлээ

Би хөөрхөн охинтойгоо дуртай тоглоомийг нь тоглолоо

Би тортой юмыг минь өргөж тусалсан хунд баярлалаа гэж чанга талархлаа

Би туслахдаа цалинтай чөлөө өглөө (жаахан юм унасан л даа :-))

Би гэрээсээ гарч чадахгүй нэгнийг юм үзүүлж салхинд гаргалаа

Энэ бүхнийг хийхэд надаас юу ч унасангүй

Эргээд харин надад маш сайхан сэтгэл төрүүллээ

Энэ жилийг ийм сайн үйлсээр дүүрэн өнгөрөөе байз, надаас ю ч унасангүй

Sandy Ezrine

Monday 24 August 2009

Гэр бүлийн хүчирхийлэл хүүхдэд нөлөөлөх нь

Helen Richey 055
Гэр бүлийн хүчирхийллийн 90 хувьд нь хүүхдүүд ямар нэгэн хэмжээгээр хамрагдаж байдаг бөгөөд нэг гэрт эсвэл хажуугийн өрөөнд байдаг байна.

Маш олон хэлбэрээр хүчирхийллийг нүдээрээ харж биеэрээ амсдаг. Жишээ нь биеэрээ зодолдож байгаа хүмүүсийн дундуур орох, хажуугийн өрөөнөөс юy хэлж ярьж хашгирч байгааг сонсох, ээжийнхээ энд тэнд нь цохиулсан шархыг харах, тоглох эрхгүй байх, бие эрхтнээр хүчирхийлэхийг харах болон хэл амаар доромжлоход хамрагддаг байна. Гэр бүлийн хүчирхийллээр дамжсан бүх хүүхэд сэтгэл санаа, оюун санааны хүчирхийлэлд автдаг.

Хүүхэд бүр өөр өөрөөр хүлээн авч өөр өөрөөр илэрхийлдэг. Хэдэн нас, эмэгтэй эрэгтэйгээс огт шалтгаалахгүйгээр бүгд л ямарваа нэгэн хэмжээгээр хамрагддаг байна.

Зарим нэгэн шинж тэмдгүүдээс доор дурьдвал:

  •     Түргэн зантай, сэтгэлээр унамтгай болох
  •     Унтаж чадахгуй, нойргүй хонох
  •     Хар дарсан зүүд зүүдэлж, болсон явдлуудыг гэнэт санах
  •     Анхаарал төвлөрөхдөө муу байх
  •     Бие нь өвдөж эхлэх, жишээ нь гэдэс нь өвдөх
  •     Орондоо шээх
  •     Огцом уурлаж, тогтворгүй аашлах
  •     Наснаасаа бага хүүхэд шиг аашлах
  •     Сургуульдаа сайн сурч чадахгуй байх
  •     Ууртай, бусад хүмүүсээс алслагдмал болох
  •     Өөртөө итгэх итгэл муутай болох
  •     Томхон болсон хүүхдүүд архи тамхи хэрэглэж эхлэх
  •     Амиа хорлож, өөрсдийгөө энэ тэндээ өвтгөх
  •     Хэт их идэх болон хоол унднаас гарах
Хүүхдүүд ганцаардаж, хэцүү байдалд орж хүчирхийлэгч болон сул дорой эцэг эхдээ хандах хандлага нь өөр болдог байна.

Sunday 16 August 2009

Уйлах гэсэн ч нулимс гарсангүй ээ чиний хойноос

Уйлах гэсэн ч нулимс гарсангүй ээ чиний хойноос

Угандаа тогтдоггүй дуслууд нь ч

Унхиагуй явдалд чинь мэл гайхаж хоцорчээ

Тавилан


Авга ах чинь зөвлөгөө хайрлаж гэнээ чамд

Авгайгаа хэнээр сонгохийг ахийн ёсоор хэлж гэнээ хөөрхий

Ацан шалаанд орсон чамдаа би чинь

Авгын чинь гаргасан тэр л сархадийн адил

Амидралыг чинь өөрчлөөд орхисон билээ л

Хүний том хүү чи олон дүүтэй гээд

Хүүхэдтэй хүүхнээр яахнав гээд

Хөөрхий чамайг минь дотроо мэгштэл

Хээв нэг нь аргагүй хэлсэн гэнэ лээ

Эхнэр нь боллоо гэсэн чинь

Эхнэр нь боллоо гэсэн чинь эд нь болсон юм шиг хандаж гэнэ
Ингээд болих байлгүй дээ гэсэн чинь эрүүлдээ ч гар хүрдэг болсон гэнэ
Хөөрхий тэр бүсгүй хэвлий дэх үрээ тэврээд л хөлийнх нь доор ойчсон гэнэ
Хүн чанаргүй тэр мангасыг хүнээс илүү гэж л ханиа болгосон гэсэн

Архи ууж суугаа хун

Р.Чойном

Архи ууж суугаа хун, бусдын
Алдааг ч бүү хяна, оноог ч бүү дүгнэ!
Хүний биш, гагчүү өөрийн чинь амьдрал
Хүйтэн лонхон дотор, өмнө чинь байгааг сана!

Өөр бусад хүн алдаж байж болно.
Өөр шиг чинь амь насаа уугаа ч билүү үгүй ч билүү!
Хаа нэгтээ хүн, худлаа хэлж болно
Халамцаад бусдад юм амладаг шиг чинь худал хэлээ ч билүү үгүй ч билүү

Амраг хоёр, нэг нэгэндээ үнэнч биш харагдаж болно,
Авгайнхаа нулимс, өөрийнхөө инээд хоёрыг
Нэг хундаганд хийгээд залгиа ч билүү үгүй ч билүү
Нээрэн шүү та, хүнийг та биш, танийг хүмүүс зэмлэх ёстой.

Thursday 6 August 2009

Та гэр бүлийн хүчирхийлэлд байна уу?

Emigranten: tranen bij afscheid
Маргах санал зөрөх бол хэн бүхэнд л тохиолддог, хань ижил, гэр бүлийнхэнтэйгээ гээд л хааяа нэг ам муруйхыг алийг тэр гэх вэ. Бид бүгд л харамсах зүйл хэлж бас хийж хайртай нэгнийгээ сэтгэл дундуур байдалд оруулдаг. Гэхдээ энэ бүгд хэвийн үзэгдэл болж зуршил болоод ирэхээрээ гэр бүлийн хүчирхийлэл болдог. Та дараах асуултуудийг өөрөөсөө асуугаад үз дээ.

    Тэр өөрийг чин найзуудтай чинь уулзуулахгүй эсвэл гэрийнхнээс чинь хол байлгахыг боддог уу?
    Тэр өөрийг чинь сургууль эсвэл ажилдаа явахад дургүйтсдэг үү?
    Тэр танийг үргэлж цагдаж дагадаг уу?
    Тэр танийг өөр хүнтэй аальгүйтлээ эсвэл нууц харьцаатай байна гэж сэрддэг уу?
    Тэр танийг байнга доош нь хийж, шүүмжилж эсвэл бусдын өмнө доромжилдог уу?
    Та түүнээс хэзээ нэгэн цагт айж байсан үе бий юу?
    Та тэрний хэлэх үг болон хийх үйлдлээс нь болж өөрийн яаж асуудалд хандахаа өөрчилж байсан уу?
    Тэр таний эд зүйлсийг санаатайгаар эвдэж, хагалж, устгасан уу?
    Тэр танийг болон хүүхдээ заналхийлж бас гэмтээж байсан үе бий юу?
    Тэр таньд мөнгө төгрөг өгөхгүй эсвэл дутуу дулимаг байдалд оруулж өөртөө болон хүүхэддээ хэрэгтэй зуйлийг нь авч өгч чадахгүй байдалд орж байсан уу?
    Тэр танийг хүчээр дургүй зуйлийг чинь хийлгэж байсан уу?
    Тэр танийг хэрэгтэй эмээ уух болон эмнэлгийн туслалцаа хайхад чинь эсэргүүтсэж байсан уу?
    Тэр танийг оорийг нь орхиод явбал таниас хүүхдээ авч явна, эсвэл таньтай явуулахгуй, хүүхдээ дахиж хэзээ ч харахгүй энэ тэр гэж айлган сүрдүүлдэг үү?
    Тэр танийг өөртэйгөө болон өөр хүнтэй хүчээр бэлгийн харьцаа хийхийг тулгаж байсан уу? Эсвэл таний дургуй бэлгийн үйлдэл хучээр хийлгэж байсан уу?
    Тэр танийг гэрээсээ гаргахгүй гэж байсан уе бий юу?
    Тэр өөрийн муухай ааш зангаа архи болон бусад зуйл дээр тохдог уу?
    Тэр танийг албаар архи болон мансууруулах зуйлээр өөрийн хараандаа авдаг уу?

Хэрвээ та дээрх асуултнуудийн нэг болон түүнээс дээш асуултанд Тийм гэж хариулсан бол та гэр бүлийн хүчирхийлэлд байгаа байж магадгуй юм.

Saturday 1 August 2009

Амиа бод бүсгүй минь

The Modern Modonna

Замын ноход хуцаж л байдаг
Жингийн цуваа явж л байдаг

Цаг цагаараа байдаггуй
Цахилдаг хөхөөрөө байдаггүй
Монгол ардын зүйр үгс

Хун амьтны ам хэлнээс айж амьдралдаа зоригтой өөрчлөлт хийж чадахгүй байгаа бүсгүйчүүдэд зориулав.

Хүний амьдралаа гэж бусдаас айж эмээж, бас нэр хүндээ бодоод энэ дэлхий дээр юуг ч тэвчиж өнгөрөөх юм даа. Хүмүүсийн хов жив бол зөвхөн тулга тойрсон тэрхэн үеийн цаг өнгөрөөсөн зүйл гэж би боддог. Монгол ардын маань Нэр хугарахаар яс хугар гэж үг бий. Хүн өөрөө л муу зүйл нүгэл хийчихээгүй бол юунд нь айх вэ, эрх чөлөө болон өөрийн хүссэн амьдралдаа хурэх л хэрэгтэй. Энэ эргэцүүлэлдээ би хуний эрхийн талаар тэр тусмаа монгол бүсгуйчүүдийнхээ амьдралын талаар сөхөж ярья гэж бодлоо. Дэлхий дээр 4 эмэгтэйн 1 нь гэр бүлийн хучирхийлэлд өртдөг гэж тоо баримт байна. Хөгжингүй орнуудад энэ талаар маш олон байгууллага ажиллаж, үнэгүй залгаж сэтгэлээ онгойлгох утасний дугаараас эхлээд уур шөнийн цагаар нөхөртөө хөөгдөхөд ч очих газар бэлдсэн байдаг. Манай монголын эмэгтэйчүүд маань Ургийн газар очих нь бүсгүй хүний заяа гээд л тэвчиж хэдэн зуунийг өнгөрөөсөөр байх шинжтэй. Хичнээн боловсролтой мэдлэгтэй байсан ч зарим эрчүүд эхнэртээ гар хүрэх л хэрэгтэй гэж хоорондоо ярьж өгдөөж байдгийг би нүдээрээ харж чихээрээ сонсоод итгэж чадахгүй байлаа. Бүүр хөгширсөн хойноо хүртэл хүүхдүүд нь өсөж гэр орноо орхиод одсон хойно хүртэл бие биендээ хани нь болж эрүүл, өвчтэйд нь байнга хамт байж хамгаалнаа гэсэн гэрлэлтийнхээ ам тангарагийг умартаад муу эмгэнээ түлхэж, цохиж дээрэлхэх явдал хүртэл байдаг гэж сонслоо. Арай ч дээ миний монголын эрчүүд, эхнэрийгээ, найз охинийгоо та нар л хүндлэхгүй юм бол тэд маань харь оронд хайр хамгаалалт сайтай, өөрсдийг нь хүн гэж тоодог газар луу очиж амьдрахыг хусэхээс яахав дээ... Бүсгүйчүүд мини та өөрийгөө битгий хаданд хавчигдсан янзага шиг байлгаарай. Хэн ч чимээгүй зовох ёсгүй, хэн ч танийг хүний эрхээ эдэлж хүн шиг аз жаргалтай амьдрахыг чинь хорих ёсгуй. Амьдралдаа зоригтой өөрчлөлт хийгээрэй, нэг мэдэхэд л ардын маань Бамбар тугал хоёрын үлгэр шиг болно шүү. Тэрнээс өмнө өөрийгөө болоод үр хүүхдээ хамгаалах хэрэгтэй.

Friday 31 July 2009

Том болсон хүүдээ бичсэн эхийн шүлэг




Тахианий шөл номноос орчуулав.

Ээж нь өдөржингөө завгүй байлаа миний хүү

Эгшин хормхон ч тоглох цаггүй байлаа хүүтэйгээ

Энэ тоглоомийг надтай тоглооч ээж ээ гэхэд нь

Ээж нь завгүй байнаа гээд тоглоддггүй байлаа би

Хүүгийнхээ хувцсыг угааж, хоолоо бэлдэж, оёж шидээд

Хүүхэлдэйн зурагтай номоо авчраад уншаад огооч гэхэд нь

Хулээж бай миний хүү, жаахан сүүлд больё гэдэг байлаа

Хүүгээ оронд нь унтуулаад сэмхэн гардаг байлаа

Хоромхон ч гэсэн уддаг байж дээ хүүгийнхээ дэргэд

Богинохон амидралын жилүүд нь өнгөрсөөр...

Бондгор хүү минь том болжээ

Нууцаа хэлээд л аминчирхдаг байсан хүү маань

Нүүдлийн шувуу шиг л гэрээ орхиж оджээ

Зурагтай номнууд нь хураалттай

Зугаацдаг тоглоомнууд нь далд

Оройд унтахад нь үнсдэг үнсэлт нь

Он жилуудтэй хамт будгэрчээ

Миний гар одоо бас л завгүй ч

Мянган зуун шиг л өнөөдөр санагдах юм

Дараа больё гэж хэлсэн тэр л бяцхан зүйлуудийг хийе гэвч

Даллаад ч ирэхгүй цаг хугацааг яалтай билээ би