Sunday, 6 September 2009

Аавдаа бас ээждээ

-->
Аав ээждээ бичсэн шүлэг

Ханат гэрийнхээ хойморт хийморь нь болсон
Хайртай ээжийн маань хань нь болсон
Хан Хэнтий мэт тогтуун
Хайрлаад баршгүй аав минь
Үр бидэндээ үгээ хайрлаж
Өрхт гэрээ галлан дулаацуулж
Өчүүхэн байхаас минь өвөр дээрээ залсан
Өөлөхийн эрхгүй аав минь
Харийн нутагт одлоо гэж
Хатуу үгийг та минь хэлсэнгүй
Хальтарч эндэж замаа олоход минь
Хажууд минь түшсэн ноён нуруу минь
Аавыгаа би санадагаа, охин нь
Алсын холоос боддогоо танийгаа
Хөдөө үнэртүүлэн гаднаас ирэхэд чинь
Хөл алдан угтдаг байсан сан
Хүйтэн өвлийн орой тэр нэг жил
Хувин бариад усанд явсан бид хоёр
Шулганан шалгааж би олон зүйл асуусаар
Шанд булгийн усанд хүрсэн бид хоёр
Шанаганий ишээ нугалан байж, мөс цоолж
Сая л нэг усанд хүрсээн бидэн хоёр
Олон жилийн дараа одоо
Охин нь тэр оройг сайн санаж байна
Одтой тэнгэрийн доор тэгэхэд би
Орчлонд хамгийн азтайгаа мэдэрсээн
Аавынхаа гараас би хөтлөөд
Айх аюулгүй алхаж явлаа би
Арван тавны сар нь мэлтийж
Аав хүү хоёрын замыг гэрэлтүүлж байлаа
Тэр л гарын хүчээр би хүн болсоон
Тэмцэж, барилдаж, тоглож хүн болсоон
Тэнэг зангаа тэгшрүүлж хүн болсон
Тэжээлгэж, хувцаслуулж хүн болсоон
Тэр гар аавынх минь бас ээжийнх минь байлаа
Тэнгэрт тултал намайг сэтгэлээрээ өргөж
Тэнхээтэй чадалтай өдий хүргэсэн
Тиймээ би аавынхаа бас ээжийнхээ охин
Тэдгүйгээр би хэн ч биш ээ