Monday 5 September 2011

Хэлээ яаж сайжруулах вэ?

Krant per fax / Faxed newspaper
Манай Монголоор л нэг хэл болон компютерийн курсууд их байдаг билээ. Гэхдээ эцсийн эцэст хүн оороо л хэлийг хичээж байж сурдаг бололтой. Тэрнээс биш хичнээн үнэтэй сургалтанд яваад оороо үгээ цээжилж хичээхгүй бол ёстой нөгөө илжигний чихэнд ус хийсэн ч, алт хийсэн ч сэгсэрнэ гэдэг үг болох вий. Ингээд таньтай өөрийн туршлагаасаа бага сага ч гэсэн хуваалцъя гэж бодлоо. Англи хэлний багшийн мэргэжлээр Монголдоо ажиллаж байгаад гадагш гарч ажиллаж амьдраад 10 гаруй жил болж байна.

Үгээ хэрхэн цээжлэх вэ:

1. Шинэ үгээ өгүүлбэрт оруулаад цээжил

2. Радио болон тeлeвизээр тэр хэл дээрээ юм сонс, бас үз. Ойлгохгүй байсан ч хамаагүй. Бага багаар одор бүр сонсоод бай.

3. Шинэ үгээ гэртээ энд тэнд наагаад үгээ цээжил. Банн, гал тогооний өрөө. Гэрт бол орныхоо хажууд ч юм уу

4. Ярихдаа хэнээс ч бүү ич. Хүүхэд хэлд орохдоо гэнэт ярьж эхэлдэггүй шүү дээ. Буруу зөрүү хэлж байж өөрийгөө сонсож харицуулж засаж сурдаг.

5. Дүрэм энэ тэртээ хэт бүү баригд.

6. ИЭЛТС болон ТОЭФЛ ийн шалгалтад сууя гэж бодвол тэр шалгалтны материалын дагуу бэлд. Энд тэнд дэмий күрсүүдэд сууснаас яг суух шалгалтандаа бэлдсэн нь дээр. Эдгээр шалгалтууд нb тусгай арга барил шаарддаг учраас тэр дагуу бэлдсэн нь дээр. Морь унаж сурах, дугуй унаж сурахад өөр өөр чадвар шаарддаг шүү дээ.

7. Жижиг цаасан дээр үг болон өгүүлбэрээ бичээд халаасандаа хийгээд яваарай. Автобус хүлээж байхдаа, явган алхаж явахдаа үгээ дахин дахин харахад амар.

8. Унтахдаа чихэвчиндээ Ipod гэх мэтийн зүйл ашиглаж сонсоход бас зүгээр. Тэр хэл дээрээ бодож, ярьж сурахад нэмэр болдог.

За тэгээд амжилт хүсье. Өөр зүйлээр зөвлөгөө болон асуух зуйл байвал бичээрэй. Дуртайя, мэдлэгийнхээ хэрээр хариулнаа.