Tuesday, 6 December 2011
О.Дашбалбар: Тэнгэр шиг бай
Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шигбай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Олз омог чамд үүдээ хаасан ч тэнгэр шиг бай
Олон түмэн нүүрээ буруулсан ч тэнгэр шиг бай
Одод гялалзаж, наран саран ээлжлэх цагт
Орчлон дээр аавын хүү шантрах ёсгүй!...
Уур омог урин мунхгийг мартаж, тэнгэр шиг бай
Уйтан хорвоогоос илүү гарч, жигүүрээ дэлгэ...
Цөхрөл чамайг багалзуурдаж, цөлийн чоно шиг болгосон ч
Цөс ихтэй хүний үр гэдгээн бүү мартаарай!...
Цорын ганц хүү минь, бас охид минь, хүүхдүүд минь
Цохолж ирэх үйлийн үрээс бүү зугт, бүү ай!...
Хувь заяатай ямагт эвлэрч, тэвчээртэй бай...
Хуучин цагийн мэргэд хүлээж сурсан юм шүү!...
Орох оронгүй болсон цагтаа орчлонг бүхэлд нь олно, чи!
Онцлох нөхөргүй болсон цагтаа , хүнийг бас ойлгоно чи !
Аз жаргал ирнэ гэвч , удалгүй алга болдог юм
Аюул зовлон тохионо гэвч , төдөлгүй арилдаг юм ...
Жамаараа ертөнцөд юм бүхэн өдөр , шөнө шиг ээлжилнэ
Жаргал зовлонгийн алинд ч , мөнх тэнгэр шиг бай !...
Атаатан түмэндээ мууг үйлдэвч , хариуд нь сайныг бүтээ .
Ариун сэтгэлийн нугад буяны цэцэгс дэлгэрдэг юм ...
Ямагт чиний зөв байх албагүй , сайтар тунгаа
Ярьж хэлэх , хөдлөх бүхнээ өерөө хяна , сэтгэ
Хүсэл бүхэн биелэх албагүй , чандалж хорь,
Хүрэхийн эцэсгүй тэнгэр шиг бай, үнэнийг тэмтэр!...
Юм бүхэнд өөрийн цаг буй, сөрөөд нэмэргүй
Юлд атгасан хүн тулаанд хэрэгтэй, хуриманд нэмэргүй
Нохой болохоос нь өмнө гөлгийг хазаж хэмлэдэг юм...
Ноён болохоос нь өмне хөвгүүнийг басаж доромжилдог юм
Самуун дэгдээгчид үйлээн тайван хийг
Сандарч тэвдэх хэрэггүй тэнгэр шиг бай !
Салхи цагаан болохоор бүхнийг хийсгэдэг юм
Саваагүй амьтдын зиндаанд бүү уна !...
Эрх мэдэлтэй хүн хилэнц нүглээс зайлахгүй
Эд баялагтай хүн хүсэл шуналаас хагацахгүй
Ертөнцийн бүх юм хэмжээтэйг бүү март
Ер цагаа болохоор хумхийн тоос шиг сарнина
Энгийн хүн ардад ээлтэй бай, хайртай бай
Элдэв бусармаг явдалд бүү орооцолд!...
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...
Хүү минь, хамгийн эцэст хэлэхэд нохой явдлыг дээдэл
Хүлцэн тэвчихээс илүү гавьяаг би мэдэхгүй!...
Monday, 5 September 2011
Хэлээ яаж сайжруулах вэ?
Манай Монголоор л нэг хэл болон компютерийн курсууд их байдаг билээ. Гэхдээ эцсийн эцэст хүн оороо л хэлийг хичээж байж сурдаг бололтой. Тэрнээс биш хичнээн үнэтэй сургалтанд яваад оороо үгээ цээжилж хичээхгүй бол ёстой нөгөө илжигний чихэнд ус хийсэн ч, алт хийсэн ч сэгсэрнэ гэдэг үг болох вий. Ингээд таньтай өөрийн туршлагаасаа бага сага ч гэсэн хуваалцъя гэж бодлоо. Англи хэлний багшийн мэргэжлээр Монголдоо ажиллаж байгаад гадагш гарч ажиллаж амьдраад 10 гаруй жил болж байна.
Үгээ хэрхэн цээжлэх вэ:
1. Шинэ үгээ өгүүлбэрт оруулаад цээжил
2. Радио болон тeлeвизээр тэр хэл дээрээ юм сонс, бас үз. Ойлгохгүй байсан ч хамаагүй. Бага багаар одор бүр сонсоод бай.
3. Шинэ үгээ гэртээ энд тэнд наагаад үгээ цээжил. Банн, гал тогооний өрөө. Гэрт бол орныхоо хажууд ч юм уу
4. Ярихдаа хэнээс ч бүү ич. Хүүхэд хэлд орохдоо гэнэт ярьж эхэлдэггүй шүү дээ. Буруу зөрүү хэлж байж өөрийгөө сонсож харицуулж засаж сурдаг.
5. Дүрэм энэ тэртээ хэт бүү баригд.
6. ИЭЛТС болон ТОЭФЛ ийн шалгалтад сууя гэж бодвол тэр шалгалтны материалын дагуу бэлд. Энд тэнд дэмий күрсүүдэд сууснаас яг суух шалгалтандаа бэлдсэн нь дээр. Эдгээр шалгалтууд нb тусгай арга барил шаарддаг учраас тэр дагуу бэлдсэн нь дээр. Морь унаж сурах, дугуй унаж сурахад өөр өөр чадвар шаарддаг шүү дээ.
7. Жижиг цаасан дээр үг болон өгүүлбэрээ бичээд халаасандаа хийгээд яваарай. Автобус хүлээж байхдаа, явган алхаж явахдаа үгээ дахин дахин харахад амар.
8. Унтахдаа чихэвчиндээ Ipod гэх мэтийн зүйл ашиглаж сонсоход бас зүгээр. Тэр хэл дээрээ бодож, ярьж сурахад нэмэр болдог.
За тэгээд амжилт хүсье. Өөр зүйлээр зөвлөгөө болон асуух зуйл байвал бичээрэй. Дуртайя, мэдлэгийнхээ хэрээр хариулнаа.
Monday, 7 March 2011
Хэрхэн зорилгодоо хүрэх вэ?
Photo CC By Melissacthibodeau
Айвал бүү хий
Хийвэл бүү ай
Хүн бүрт л өөрийн гэсэн мөрөөдөл бий. Сайхан гэртэй болчих юм сан, сайн ажилд орчих юм сан гээд л аль ингэх сэн тэгэх сэн гэсэн хүслийг дурьдаж барах вэ. Нэг зорьсон зорилгодоо зориглоод эцсийн үр дүнг нь нүдэндээ харагддтал өөртөө итгэлтэй бодоод тэр үр дүнд хүрнэ гэсэн бодолтойгоор эхлэх хэрэгтэй. Хүн насний эцэст би тэрийг хийх байсан юм гэж харамсахаас биш хийж үзээд болоогүй бол түүнд харамсах зүйл огтхон ч үгүй.
Айж сүрдэхээp
Мэрж бар
Заримдаа бид хэтсүү зүйлийг тойрч явсаар сүүлд нь гарахийн аргагүй байдалд ордог. Жишээлбэл оютнууд эссай болон төсөл дээр ажиллах даалгавар авдаг. Түүнээсээ хальширч явсаар суулдээ яг цагийг нь тулгаж энд тэндээс хуулах бую хангалтгүй ажил хийж түүнийгээ хааш яаш багшдаа өгдөг. Тиймээс эртнээс төлөвлөөд хэтсүү зуйлсээ аль болохоор бага багаар нь өөртөө цаг хугацааний хязгаар тогтоож ажиллаж сурвал биед амар байдаг.
Wednesday, 2 March 2011
Монгол ардын зүйр үгсийг хэрхэн амьдралд хэрэгжүүлэх вэ?
Зураг Karina Moreton
Монгол орноосоо гарч энд тэнд явж юм үзэхийнхээ хэрээр ардынхаа хэр их ухаантай цэцэн гэдгийг улам гайхан бишрэх боллоо. Иймээс Айлаас эрэхээр Авдараа ууудал гэдэг үгээ бодоод ардынхаа зүйр үгсээр Амьдралын Дасгалжуулагчийн сургамжуудийг энд бичье гэж бодлоо.
Замын ноход хуцаж л байдаг
Жингийн цуваа явж л байдаг
Хун зорьсон зорилгодоо хурэхийн тулд бусдын сөрөг нөлөө бүхий үгс болон доош хийсэн хандлагыг маргаж уурлалгуйгээр өөртөө огт халдаахгүй байх хэрэгтэй. Бид бугд л ах дүүс, найз нөхөд гээд зарим нэг хүмүүстэй уулзах бүрд тэд танийг өөдгүй арчаагүйгээр чинь дуудаж юу ч хийж чаддаггүй энэ тэр гэж сэтгэлээр унагаах явдал бий. Та түүнийг битгий гүнзгий тусгаж аваарай. Өөрийгөө шууд л үл үзэгдэх бөмбөлөгт оруулаад өөрийгөө хамгаалахаа бодоорой. Зорилгондоо хурэхийн тулд замын ноходыг үл тоож тэмээн жин шиг зорисондоо хүрэх хэрэгтэй. Эцийн эцэст өөрийг тань амжилттай сайн яваад эхлэнгүүт хүмүүс муу үзэж дээрэлхэх нь багасдаг бусуу.
Явсан нохой яс зуудаг
Хүн бүр аз жаргалтай амьдарч өөртөө болоод өрөөлд тустай зүйл хийхийг мөрөөддөг билээ. Хэзээ ч хэн нэгэн хүн өөрийг чин ирээд аманд чинь хоол бэлнээр өгнө гэж бүү хар. Өөртөө л найд. Тийм учраас өнөөдөр хийх зуйлээ маргааш гэж бүү хойш тавь. Хэдэн өдөр хойш тавьсан зуйлээ та яг одоо хий дээ. Хэдэн жил мөрөөдсөн зүйлээ биелүүлэхийн тулд анхны алхамаа жижигхээн ч гэсэн эхэл. Дэлхийн хамгийн том алдарт үйл явдлууд, уран бутээлүүд бүгд л хэн нэгэн зориглож анхны алхам хийсэн учраас л бий болсон шүү дээ. Та тэднээс юугаараа дутах вэ. Хамгийн гол нь зорилго чин үнэн бодит байдалд зохицох хэрэгтэй.
Таньд амжилт хүсье.
Subscribe to:
Posts (Atom)