Sunday, 16 August 2009

Архи ууж суугаа хун

Р.Чойном

Архи ууж суугаа хун, бусдын
Алдааг ч бүү хяна, оноог ч бүү дүгнэ!
Хүний биш, гагчүү өөрийн чинь амьдрал
Хүйтэн лонхон дотор, өмнө чинь байгааг сана!

Өөр бусад хүн алдаж байж болно.
Өөр шиг чинь амь насаа уугаа ч билүү үгүй ч билүү!
Хаа нэгтээ хүн, худлаа хэлж болно
Халамцаад бусдад юм амладаг шиг чинь худал хэлээ ч билүү үгүй ч билүү

Амраг хоёр, нэг нэгэндээ үнэнч биш харагдаж болно,
Авгайнхаа нулимс, өөрийнхөө инээд хоёрыг
Нэг хундаганд хийгээд залгиа ч билүү үгүй ч билүү
Нээрэн шүү та, хүнийг та биш, танийг хүмүүс зэмлэх ёстой.

No comments:

Post a Comment

Таньд таалагдсан бол коммэнт үлдээгээрэй! Баярлалаа. :)