Saturday, 1 August 2009
Амиа бод бүсгүй минь
Замын ноход хуцаж л байдаг
Жингийн цуваа явж л байдаг
Цаг цагаараа байдаггуй
Цахилдаг хөхөөрөө байдаггүй
Монгол ардын зүйр үгс
Хун амьтны ам хэлнээс айж амьдралдаа зоригтой өөрчлөлт хийж чадахгүй байгаа бүсгүйчүүдэд зориулав.
Хүний амьдралаа гэж бусдаас айж эмээж, бас нэр хүндээ бодоод энэ дэлхий дээр юуг ч тэвчиж өнгөрөөх юм даа. Хүмүүсийн хов жив бол зөвхөн тулга тойрсон тэрхэн үеийн цаг өнгөрөөсөн зүйл гэж би боддог. Монгол ардын маань Нэр хугарахаар яс хугар гэж үг бий. Хүн өөрөө л муу зүйл нүгэл хийчихээгүй бол юунд нь айх вэ, эрх чөлөө болон өөрийн хүссэн амьдралдаа хурэх л хэрэгтэй. Энэ эргэцүүлэлдээ би хуний эрхийн талаар тэр тусмаа монгол бүсгуйчүүдийнхээ амьдралын талаар сөхөж ярья гэж бодлоо. Дэлхий дээр 4 эмэгтэйн 1 нь гэр бүлийн хучирхийлэлд өртдөг гэж тоо баримт байна. Хөгжингүй орнуудад энэ талаар маш олон байгууллага ажиллаж, үнэгүй залгаж сэтгэлээ онгойлгох утасний дугаараас эхлээд уур шөнийн цагаар нөхөртөө хөөгдөхөд ч очих газар бэлдсэн байдаг. Манай монголын эмэгтэйчүүд маань Ургийн газар очих нь бүсгүй хүний заяа гээд л тэвчиж хэдэн зуунийг өнгөрөөсөөр байх шинжтэй. Хичнээн боловсролтой мэдлэгтэй байсан ч зарим эрчүүд эхнэртээ гар хүрэх л хэрэгтэй гэж хоорондоо ярьж өгдөөж байдгийг би нүдээрээ харж чихээрээ сонсоод итгэж чадахгүй байлаа. Бүүр хөгширсөн хойноо хүртэл хүүхдүүд нь өсөж гэр орноо орхиод одсон хойно хүртэл бие биендээ хани нь болж эрүүл, өвчтэйд нь байнга хамт байж хамгаалнаа гэсэн гэрлэлтийнхээ ам тангарагийг умартаад муу эмгэнээ түлхэж, цохиж дээрэлхэх явдал хүртэл байдаг гэж сонслоо. Арай ч дээ миний монголын эрчүүд, эхнэрийгээ, найз охинийгоо та нар л хүндлэхгүй юм бол тэд маань харь оронд хайр хамгаалалт сайтай, өөрсдийг нь хүн гэж тоодог газар луу очиж амьдрахыг хусэхээс яахав дээ... Бүсгүйчүүд мини та өөрийгөө битгий хаданд хавчигдсан янзага шиг байлгаарай. Хэн ч чимээгүй зовох ёсгүй, хэн ч танийг хүний эрхээ эдэлж хүн шиг аз жаргалтай амьдрахыг чинь хорих ёсгуй. Амьдралдаа зоригтой өөрчлөлт хийгээрэй, нэг мэдэхэд л ардын маань Бамбар тугал хоёрын үлгэр шиг болно шүү. Тэрнээс өмнө өөрийгөө болоод үр хүүхдээ хамгаалах хэрэгтэй.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment
Таньд таалагдсан бол коммэнт үлдээгээрэй! Баярлалаа. :)